Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо Тусгай олипийн наадам амжилттай зохион байгуулагдаж өчигдөр бүхий л тэмцээн нь дуусчээ. Энэ удаагийн олипийн наадамд дэлхийн 190 гаруй орны 7500 орчим тамирчид оролцсон бөгөөд Монгол улс 28 тамирчин, дасгалжуулагч нарын хамт оролцож өндөр амжилт үзүүллээ.
Оюуны ялгаатай хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бусдаас өөр биш гэдгийг тунхагладаг Тусгай олимпын наадам анх байгуулагдсан цагаасаа хойш 50 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ удаагийн наадамд манай баг тамирчид гурван алт, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртсэн байна.
Монгол улсын медалийн амжилт
Алт
Б.Элбэрэлт – 25 метрийн мэлхий сэлэлт
Х.Балжинням – 100 метрийн гүйлт
Э.Энхбаяр – 200 метрийн гүйлт
Мөнгө
Т.Балданхайням – жүдо
У.Нинжбадам – ширээний теннис
Б.Амарболд – ширээний теннис
Э.Билгүүн – Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт
М.Оргил, Б.Мягмарнаран – бадминтон /хосын төрөл Хөлбөмбөгийн баг
Хүрэл
Ө.Амарсанаа – жүдо
Э.Бямбажаргал – жүдо
Б.Амарсанаа – бочче
Х.Балжинням – бөөрөнцөг шидэлт
Б.Мягмарнаран – бадминтон
Э.Энхтуул – бочче
Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ – ширээний теннис /дэмжин тоглогчтой/
Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн – бадминтон /дэмжин тоглогчтой/
Шагналт байр
Э.Гүнжсүрэн – усан сэлэлт
М.Оргил – бадминтон /ганцаарчилсан/
А.Нямцэцэг – жүдо хүртлээ