2015 оны байдлаар 91.700 эх гэртээ хүүхдээ асарч байгаа статистик мэдээ бий. Энэ үзүүлэлтээс харвал 0-2 насны хүүхэдтэй 240 мянган эхээс 38 хувь нь буюу гурван эх тутмын нэг нь хүүхдээ асраад ажил эрхлэхгүй байна гэсэн үг. Гэртээ хүүхдээ асарч байгаа ийм ээжүүдийн нийгмийн асуудлыг шийдэх гарцыг Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө багтаасан аж. Тухайлбал, хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох юм байна. 70 хүртэл хувийн тэтгэмж авдаг одоогийн тогтолцоог өөрчилж цалингаа бүтэн, тэтгэмжээ 100 хувь авах боломж олгох ажээ. Түүнчлэн хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлэх гэнэ. Ингэснээр ажил хийнэ гэлгүйгээр хүүхдээ харангаа сар бүр гар дээрээ цалинтай болох юм байна.
Зургийн эх сурвалж:http://www.unicef.org/