Найман хайрцаг 29145 пачек тамхи Украйн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад
баригдсан Монгол Улсын хоёр иргэний талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Украин улсын Дьяково боомтын
хилийн шалган дэр Монгол Улсын хоёр иргэн \”Дипломат шуудан” гэх наалт бүхий
найман хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад баригдсан. Уг
мэдээллийг Гадаад хэргийн яамнаас нягтлаж үзэхэд Будапешт дахь Элчин сайдын
яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр гэгч уг хэрэгт холбогдоод байгаа юм байна.
Д.Дөхөмбаяр
нь Худалдааны яамны харьяа \”Техникимпорт”, \”Монголимпекс” нэгдэлд ажиллаж
байгаад 2004-2007 онд Будапешт дахь Элчин сайдын яаманд томилогджээ. Мөн 2011-2015
онд тус улсад дахин томилогдоод 2015 оны наймдугаар сараас өндөр насны
тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарсан байна. Түүнтэй хамт явсан иргэн бол Гадаад
хэргийн яам болон аль нэг Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй хүн юм байна.
Тамхин дээр наасан \”дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын
Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь аль ч Дипломат төлөөлөгчийн газарт
хэрэглэгддэггүй, хуурамч болохыг тогтоосон гэж Л.Пүрэвсүрэн сайд хэллээ.
Амар