Тэгвэл цагдаагийнхан Б.Цэрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Тэрээр \”Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай оффшор дансаараа 800 ам.долларын гүйлгээ оруулж, гаргасан, оффшор компани нь уул уурхайн 12 лиценз эзэмшдэг” гэх мэтээр худал ташаа мэдээлэл түгээж, бусдыг гүтгэсэн хэрэгт холбогдоод буй.
Цагдаагийнхан түүнээс мэдүүлэг, тайлбар авах гэсэн боловч хаана байгаа нь тодорхойгүй, оршин суугаа хаягтаа байхгүй, утас нь ч холбогдохгүй байгаа гэнэ. Харин Б.Цэрэнгийн зүгээс \”Би няцахгүй, асуултынхаа хариуг байнга нэхэх болно\” хэмээн мэдэгджээ. Тэрбээр өмнө нь Хотын дарга Э.Бат-Үүлийг хүү Б.Чулуудайн оффшортой холбоотой шинэ баримтуудад 6 сарын 20-ны дотор тайлбар өгөхийг хүссэн бөгөөд Хотын дарга одоог хүртэл олон нийтэд тайлбар өгөөгүй байгаа юм.