АНУ-ын Чикаго хотод оршин суудаг, 32 настай монгол эмэгтэй сураггүй ага болсон байна. Үүний дагуу түүнийг эрэн хайх ажиллагаа явагдаж, тус хотод оршин суух монголчууд идэвхтэй оролцжээ. Энэхүү эрлийн үр дүнд бүсгүйг өчигдөр тус хотоос эсэн мэнд олж чадсан байна.
Тэрээр сураггүй хугацаандаа гэмт хэргийн ямар нэгэн аюулд ороогүй бөгөөд арав гаруй хоног эмнэлэгт хэвтэхдээ хүндэтгэх шалтгааны улмаас холбоо барих боломжгүй байснаа хэлжээ.
Түүнийг эрэн хайх ажиллагаанд хувийн мөрдөгчид болон АНУ дахь Монгол улсын Элчин сайдын яам дэмжлэг үзүүлэн ажиллажээ.