Анх удаа хувийн орон сууц барьсан болон худалдаж авсан, оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагддаг билээ.
Уг хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг жил бүрийн нэгдүгээр сарын нэгнээс хоёрдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд хүлээн авдаг.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар байгаа аж.
Үүний дагуу 2018 онд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдан буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг гаргасан байна. Та доорх хаягаар өөрийн регистрийн дугаараа оруулж шалгана уу.
http://www.mta.mn/butsaanolgolt/list?register=
Эх сурвалж: Татварын ерөнхий газар