ЗХУ-ын Дэслэгч генерал Исса Александрович Плиев Монгол цэргүүдийн талаар дурсан ярьсан байна. Тэрээр, “Би хамгийн гайхалтай цэргийг Монгол цэрэг л гэнэ. Орос дайчин сүүлийн сумаа өөртөө үлдээдэг байхад, Монгол цэрэг “нэгийн албал солио, хоёрыг албал хожоо” гэж үзэж сүүлийн сумаа дайсандаа зоогоод үхэхийг зорьдог. Үхэхдээ заавал дэр авч үхнэ гэдэг нь Монгол цэргийн цусанд байдаг шинж. Бүх сумаа буудаж дуусгачихаад өч төчнөөн дайсны эсрэг винтовоо далайгаад дайрч байсан Монгол цэргийг би үзсэн юм шүү ”… “Олон тооны дайсантай тулалдсаар ганцаар үлдэж сүүлчийн сум, гранатаа өөртөө бус дайсандаа зориулан үлдсэн ганц хутгаа далайн эцсийн тулаанд уухайлаан ордог эр цэрэг бол жинхэнэ Монгол дайчин билээ” хэмээн дурсжээ.