Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тушаал гарган, Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Учир нь түүнийг Авлигатай тэмцэх газраас “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй” хэмээн үзэж шалгаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан прокурор өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.
Прокурор П.Эрдэнэбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээх мэдээлэл удаа дараа гарсан бөгөөд хууль сахиулах байгууллагаас уг хэргийг мөрдөн шалгах явцад албан үүргээ биелүүлж байгаа нь сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй хэмээн үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.