• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 27
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

    Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

  • Улс төр

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

    УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

    Б.Пүрэвдорж: Шүүгч нөхөртэй гишүүн ялангуяа шүүгчийн цалин нэмэхтэй холбоотой асуудал ярьж болохгүй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

No Result
View All Result

Түүх гэдэг аюултай тоглоом: Халхууд хятадын хилийн харуул байсан уу?

by undesten
2019-04-17 15:52
in Түүх, уламжлал, Үндэстэн
0
Түүх гэдэг аюултай тоглоом: Халхууд хятадын хилийн харуул байсан уу?
SHARETWEET

Түүх сонирхогчид гэж хувийн бодлоо бодит үнэн мэт ярьж, бичиж суудаг хүмүүсийн үйлдэл зарим талаар хэрээс хэтэрснийг хэдийгээр би фейсбүүкийн түүхийн группэд байдаггүй боловч, энд тэнд тааралдсан хүмүүсийн асуулт зэргээс бага сага гадарлах болсон юм.

Бас тэдний нүүр номондоо хуваалцсан мэдээллээр дамжин зарим нэг арай дэндүү гэмээр худал мэдээлэл олон түмэнд тархаж байгааг мэдсээр байж дуугүй суух аргагүй болсон тул энэ удаа тэдгээрийн нэгэнд нь хариу өгье гэж “зориглов.” Мэргэжлийнхэн сонирхогчтой хутгалдах дургүй байдаг, энэ зарчмыг зөрчиж байгаа учир “зориглов” гэж бичсэн болой. Гэвч улайм цайм худал мэдээлэл түгээж байгаа учир үнэнийг нуух эрхгүй мэргэжлийнхээ зарчмыг илүүд үзсэн хэрэг шүү. Түүнээс гадна энэ сэдэв нь манай улсын хувьд маш ноцтой сэдэв учраас аргагүйн эрхэнд мэргэжлийн хүний хувьд саналаа хэлэхээр шийдэв. Бас надаас өөр ийм асуудалд дорвитой хариу өгчихөөр хүн бас ховор гэж бодсоныг минь мэргэжил нэгт нөхөд маань уучлах буй за.

1841 онд бичигдсэн Галдан туслагчийн “Эрдэнийн эрих”-д “… ХАЛХ ХЭМЭЭН ДУУДСАН НЬ БОЛБООС МОНГОЛЫН ХААНЫ ТӨРИЙГ ХЯТАДЫН ХААНАА АВТАХУЙД ХЯТАДЫН ХААН БЭЭР, МОНГОЛЫН ТОГООНТӨМӨР ХААН ЦАГИЙГ МЭДЭЖ ӨӨРӨӨ ЗАЙЛСАН ТУЛ ИХ ТӨРД ХАЛХ БОЛОН ХУУЧИН НУТАГТАА ЭРХ ЗОРИГТОО СУУТУГАЙ ХЭМЭЭН ЕРИЙН БЭЛЭГ ХҮРГҮҮЛЭН МЭДЭЭ АВАЛЦАЖ СУУСНААР ХАЛХ ХЭМЭЭН ДУУДСАН ХЭМЭЭХ ЗҮЙЛ БУЙ АМУЙ…” (“Эрдэнийн эрих хэмээх түүх болой”, Эрдэм шинжилгээний удиртгал, хөрвүүлэг, тайлбар бичсэн Дуутан Ж.Гэрэлбадрах, УБ. 2010, 117-р тал) гэсэн нэг зурвас байдаг юм. Урьд нь уншаад өнгөрч байсан боловч энэ өгүүлбэр тийм том “асуудал” болно гэж бодож байсангүй. Гуйвуулахад хүрвэл жижигхээн зүйл дээр маш том тоглолт хийж болдгийг харав.

Энэ мэдээг өнөөгийн Монгол улсын гол цөм болсон Халхчууд бол өнөөгийн Өвөр Монголын нутаг Инчан фу хавиас, бүр нарийвчилбал Урианхайн гурван харуул хавиас нүүж ирсэн хүмүүс гэдгийг, өөрөөр хэлбэл халхчууд бол уугуул бус, суугуул гэдгийг батлах “нотолгоо” болгосон бололтой юм.

Энэ саналыг гаргасан хүний гаргалгаа нь:

1-рт: Тогоонтөмөр хаан 1368 онд Дайду (өнөөгийн Бээжин)-гаас хөөгдөж өнөөгийн Өвөр Монголын нутаг болох Шанду, улмаар тэндээсээ дахин Инчан (фу) руу зугтаж, тэндээ нас барсан, Инчан фуд нутаглаж байсан монгол аймгууд Мин улсын цэргийн довтолгоонд байнга өртөж байсны улсаас 1389 онд Мин улсад дагаар орж, тэр нутагт мөн онд Доян, Тайнин, Фүюй гэсэн Урианхайн 3 харуул гэгчийг байгуулсан.

2-рт: Тиймээс Тогоонтөмөр хааныг дагалдаж, түүний нас барсан Инчанд байсан монголчуудыг Мин улсын хаан Халх гэж нэрлэсэн. Учир иймийн тул Халх нь Урианхайн 3 харуулаас гаралтай гэсэншүү маягийн гаргалгааг хийсэн бололтой.

3-рт: Тиймээс халхчууд бол Мин улсын хилийн харуул байсан “урвагч” нарын удам болж байгаа юм уу даа.
Тэрхүү саналын талаар миний гарт өөр мэдээлэл байхгүй тул нэг иймэрхүү байдлаар багцалж хэлэхээс өөр аргагүй байна.

ОДОО ҮҮНД ТОДОРХОЙ ХАРИУЛТ ӨГӨХИЙГ ХИЧЭЭЕ.

НЭГДҮГЭЭРТ:
Тогоонтөмөр хаан Инчан фу-д түр нутаглаж байсан нь үнэн. Гэвч энэ нь хожим Мин улсын байгуулсан Урианхайн 3 харуулын нутгаас баруун өмнө тийш хэдэн зуун км-ийн зайтай, Юань улсын үеийн засаг захиргааны хуваариар ч өөр чөлгөө буюу замд багтдаг юм.
Мин улсаас Урианхайн 3 харуулыг байгуулсан газар нутаг нь Дундад улсын нутгаас Мин улсын цэрэгт зугтан гарсан хүмүүсийн оршин байсан газар бус, угаасаа Юань улсын үед ч тэнд Чингис хааны дүү нарын харьяат монголчууд нутаглаж байсан агаад Мин улс тэднийг эрхэндээ оруулаад Урианхайн 3 харуул гэгчийг байгуулсан юм.
Урианхайн 3 харуул гэгч нь Доён (朶顔), Фүюй (福餘), Тайнин (泰寧) гэсэн 3 харуулыг хэлнэ. Энэ харуулуудын нутаг нь Юань улсын үеийн Кайюань чөлгө (англиар Kai-yuan lu)-гийн нутаг юм. Тэдний угсаа гарал, нутаглах газрыг доор нарийвчлан тодорхойлов. Үүнд:

– Доён харуулын монголчууд Юань улсын үеийн “Доён өндөрийн урианхай” гэгчээс гаралтай, голдуу монголын урианхай аймгийн хүмүүсээс бүрдэж байв. Тиймээс түүгээр төлөөлүүлэн тус гурван харуулыг “Урианхайн 3 харуул” хэмээн нэрлэх болсон. Тус харуул анхандаа Тоорын голын сав нутагт нутаглаж байсан. Доян харуулыг Чингис хааны дүү Хачиуны угсааны Тогочар ноён захирсан.
– Фүюй харуул голчлон Үжээд аймгийн хүмүүсээс бүрдэж байв. Үжээд нар анхандаа Нон мөрөн (өнөөгийн Хэйлунцзян буюу Хармөрөн мужийн нутаг), Үер гол (烏裕爾河, өнөөгийн Хэйлунцзян буюу Хармөрөн мужийн баруун хэсэг)-ын савд нутаглаж байв. Харин XV зууны дунд үеэр өмнө тийш нүүдэллэн одоогийн Мүгдэн, Телин, Кайюань хавьд нутаглах болсон.
– Тайнин харуулын нэр угтаа Юань улсын Тайнин чөлгө-гийн нэрээс үүсчээ. Чингис хааны дүү Тэмүгэ Отчигины угсааны Ляо ван Ажашир тус харуулыг захирсан. Тэд анхандаа Тоорын гол орчим (өнөөгийн Гирин мужийн Таонань хотын хавь) нутаглаж байгаад XV зууны дунд үеэр өмнө тийш нүүдэллэн Жиньжоу болон Ляохэ голын хооронд нутаглажээ. Тайнин харуул нь голчлон Оннигуд аймгийн хүмүүсээс бүрдэж байв.

Хавсралт болгож барууны эрдэмтдийн бичсэн “The Cambridge history of China (Cambridge University Press, 1994, pages 438-439)” номд орсон Юань улсын газрын зургийг орууллаа. Зургаас үзэхэд өнөөгийн ӨМӨЗО-ы Хишигтэн хошууны нутагт орших Инчан хот нь Инчан чөлгөө (хятадаар “Ying-chang lu”)-гийн төв хот бөгөөд тус чөлгөөгийн баруун өмнөд хэсэгт оршиж байжээ. Гэтэл Урианхайн 3 харуулын нутаг, тэр дундаа түүний нэг болох Үжээдийн нутаг Инчан фу хотоос зүүн хойш хэдэн зуун км-ийн зайд орших Тайнин чөлгөө (Tai-ning lu)-д багтаж байжээ. Урианхайн 3 харуулын монголчууд өмнө тийш шилжин нутагласан нь XV зууны дунд үеийн явдал юм. Ялангуяа Фуюй харуулын Үжээд нар Өвөр Халхад орж, Өвөр Халхын 5 отгийн нэг болсон нь бүр XVI зууны үеийн хэрэг билээ. Үжээд нар зөвхөн Өвөр Халхад биш, Цахар, Хорчинд ч багтсан. Тиймээс түүнийг бүр анхнаасаа л Халхын бүрэлдэхүүнд байсан гэх нь ямар ч үндэсгүй зүйл болно. Ар Өвөр Халхын талаар, Өвөр Халх Үжээд аймагтай ямар холбоотой талаар гадаад, дотоодын эрдэмтдийн судалгаа зөндөө бий. Монголын эзэнт гүрний дараа Урианхайн 3 харуул гэдэг чинь Монголыг бүрдүүлэгч нэг хэсэг байсан болохоос бус, Зүүн Монголтой, тэр дундаа Ар Халхтай шууд холбогдсон зүйл байхгүй.

ХОЁРДУГААРТ:
Мин улсын хаан Монголын Тогоонтөмөр хааныг “цагийг мэдэж өөрөө зайлсан” гэж Шуньди (“Эевэргүү, эетэй хуанди” гэсэн хятад үг бөгөөд Мин улсыг эсэргүүцэлгүйгээр, цагийн байдлыг мэдэж монгол нутагтаа буцсан гэж Мин улсын хаан үзээд энэ цолыг нэхэн олгосон байдаг) хэмээх нэхэн өргөмжилсөн цол өгсөн нь түүнийг нас барсны дараа буюу 1370 оны хэрэг бөгөөд энэ үед нэгэнт Тогоонтөмөр нас барсан учир түүнийг дагалдаж явсан хүмүүсийн зарим нь Мин улсын цэрэгт олзлогдож, харин зарим нь хунтайж Аюушридарыг дагаж Монголын хуучин нийслэл Хархорумын зүг одож, Мин улсыг эсэргүүцэх болсон билээ. Тиймээс “Эрдэнийн эрхи”-д гарч буй “хуучин нутагтаа эрх зоригтоо суутугай” гэсэн нь Тогоонтөмөрийг биш, Аюушридараг хэлж байх магадлал илүү өндөр учир Галдан туслагчийн өгүүлсэн “хуучин нутаг” гэдэг нь өнөөгийн Монгол улсын нутаг болно.

ГУРАВДУГААРТ:
Галдан туслагч “… Халх хэмээн дуудсан нь болбоос … (товчлов) Халх хэмээн дуудсан хэмээх зүйл буй амуй…” гэж бичсэн нь “дуудсан хэмээх зүйл буй амуй” буюу өөрөөр хэлбэл, энэ бол Халх хэмээх нэрийн талаар тухайн үед байсан олон саналын нэг гэдгийг хэлснээс бус, эцсийн цорын ганц санал, үзэл гэсэн юм огт алга. Монгол хэл сайн мэддэг хүн үүнийг эрхбиш ойлгох байх аа.

ДӨРӨВДҮГЭЭРТ:
Галдан туслагчийн бичсэнийг нарийн ухаарч ойлгох юм бол, Мин улсын хаан Монголын Тогоонтөмөр хааныг Дундад улсын хаан байхаа болиод, Дундад улсын хойт талын нэг улсын эзэн болж явагтун гэж доромж утгаар хэлсэн нь тодорхой байна. Харин Галдан туслагч Тогоонтөмөрийн Монгол улс бол Мин улс буюу Дундад улсын хаанаас хүлээн зөвшөөрөгдсөн том улс байсан, тэр улс нь “хуучин нутагтаа эрх зоригтоо сууж, [Мин улстай] ерийн бэлэг хүргүүлэн мэдээ авалцаж суусан”, тэр улсыг Халх гэдэг байсан мэтээр хожмын Халхыг дөвийлгөн харуулах зорилгоор ингэж бичсэн бололтой. Гэтэл Галдан туслагчийн бичсэн зүйл Тогоонтөмөрийн хамт умар тийш дутаасан нийт монголчуудад хамаарах нь тодорхой байна.
Тухайн үед Халх Манж Чин улсын дарлалд байсан тул өөрсдийгөө Дундад улсаар хүлээн зөвшөөрөгдсөн (Галдан туслагчийн үед Дундад улс нь хэдүйн Манж болоод байсан тул түүнтэй эрх тэгш гэх утгаар) эртний сүр хүчит том улс байсан гэж дөвийлгөхийг оролдсон нь түүний буруу огт биш. Үнэндээ Тогоонтөмөр хааны үед Халх гэдэг түмний нэр гараа ч үгүй байсан билээ. Тиймээс Галдан туслагчийн зохиолдоо дурдсан “Халх хэмээн дуудсан хэмээх зүйл буй амуй…” гэсэн Халх нэрийн үүслийн талаарх нэгэн санал нь огт ул үндэсгүй юм.

ТАВДУГААРТ:
Галдан туслагч хэдийгээр Түшээт ханы угсааны тайж хүн мөн боловч, тэр хүний бичсэн бүх зүйл ямар ч алдаагүй, туйлын үнэн зүйл гэж үзэх боломжгүй юм. Өнөөгийн бидэнтэй адил хүн л юм болохоор алдаа гаргаж л таарна. “Эрдэнийн эрхи”-д өч төчнөөн алдаа ташаарал байгааг эрдэмтэн судлаачид олж илрүүлсэн, засаж залруулсан зүйл ч бий. Тус зохиолын ихээхэн хэсэг нь Манжийн албан түүх буюу тухайн цагт түүний гарын доор байсан сурвалжуудаас ашигласан, зарим хэсгийг нь шууд хуулан оруулсан байдаг. Сурвалжийн шинж чанарын хувьд компиляци буюу энд тэндээс “нийлүүлэн хуулсан” зүйл их бий. Харин тэдгээрийг авч оруулахдаа хэр зэрэг шүүн тунгаасан нь тодорхой бус. Түүхийн ухаанд аль нэгэн сурвалжид шууд итгэх бус, бусад сурвалж, баримттай харьцуулан түүхэн үнэнийг тогтоодог аргазүй оршдог гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.

За, нэг ийм хариуг цаг заваа үрэн байж бичлээ. Түүх сонирхогчдод хандаж хэлэхэд, эх түүхээ сонирхож, элдэв шинэ санаа гаргаж байгаа нь сайшаалтай хэрэг. Ямар ч шинэ санаа гаргаж болно, гаргах ч эрхтэй. Гэхдээ тэр нь дэлхий дахины биш юм гэхэд, ядаж Монголынхоо эрдэмтэн судлаачдаар хүлээн зөвшөөрөгдөж байж хүчинтэй болдог хуультай юм.
Гэвч та бүхний аливаа шинэ санаа, “нээлт” монгол үндэстний эрх ашигт харшлахгүй байх ёстой. Манайх улс зарим улс оронтой түүхийн талаар маш ноцтой “маргаантай” байдгийг та бүхэн мэдэх биз. Тиймээс бидний хэлсэн үг, бичсэн үг өгүүлбэр бүр баталгаа нотолгоотой байх учиртай. Санаанд орсноо бичих, түүнийгээ туйлын үнэн мэтээр ярьж сурталчлан эх түүхээрээ хамаагүй оролдох нь гаднынханд ашиглагдах, тэдний санал бодлогыг өөгшүүлэн дэвэргэх аюултай гэдгийг сануулъя. Монголын түүхийн судалгаанд засаж залруулах, урьд өмнө буруу ташаа ойлгож байсан зүйл бийг үгүйсгэхгүй. Засаж залруулах нь ч монголчуудын үүрэг мөн. Гэвч “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ыг үлгэрийг үзүүлж болохгүй.

Цэгмэдийн Цэрэндорж

ShareTweet

Related Posts

Нэг сая гаруй хүүхдийн амийг аварсан 5-хан настай охины гайхамшигт түүх
Танин мэдэхүй

Нэг сая гаруй хүүхдийн амийг аварсан 5-хан настай охины гайхамшигт түүх

2024-02-03 09:46
Бөртө чоно, Гоо марал домгийн амьтад уу, эсвэл хүн байв уу?
Түүх, уламжлал

2024-01-10 13:35
Якутад 30 жил амьдарч байгаа монгол эрдэмтний сонирхолтой түүх
Түүх, уламжлал

Якутад 30 жил амьдарч байгаа монгол эрдэмтний сонирхолтой түүх

2023-07-27 14:32
}

Шинэ мэдээ

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

by undesten
2026-09-27 10:24
0

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

by undesten
2026-09-27 10:11
0

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

by undesten
2026-09-25 17:11
0

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

by undesten
2026-09-25 16:41
0

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

by undesten
2026-09-25 11:18
1

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

by undesten
2026-09-24 18:50
0

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

by undesten
2026-09-24 13:54
0

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

by undesten
2026-09-24 13:44
0

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

by undesten
2026-09-24 13:34
0

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

by undesten
2026-09-24 13:20
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай