Нийслэлийн хэмжээнд гэрээгээр явдаг 270 микро автобусны 170-ынх насжилт дууссан тул өнгөрөгч тавдугаар сард халах байсан ч орлох унаагүй гэсэн шалтгаанаар хойшлуулаад байсан билээ. Тэгвэл ирэх наймдугаар сараас эдгээр микро автобусыг үйлчилгээнээс хасахаар болжээ. Улмаар микро автобусыг орлох тээврийн хэрэгслийн асуудлыг эхнээсээ шийдвэрлээд байгаа аж.
Нийслэлийн Тээврийн газартай гэрээтэй ажилладаг Бага багтаамжийн үйлчилгээ эрхэлдэг тээврийн хэрэгслийн холбооныхон эхний ээлжинд БНХАУ-д үйлдвэрлэсэн 10 автобусыг оруулж иржээ. Тус автобусыг долдугаар сарын 1-ний өдрөөс үйлчилгээнд явуулахаар төлөвлөсөн байна.
Нинж