Түүхий өндөгний цагааныг шараас нь салгаж, аяганд хийж сайтар хутгана. Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигд түрхэнэ. 15-20 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Ийм маск тавьснаар таны нүүрний арьс зөөлөрч, бага зэргийн ядаргаанаас үүсэж болох нүдний доод зовхины үрчлээс багасч, нүүрний арьс гялгар болно. Дашрамд өгүүлэхэд ямар ч үед хэрэглэхэд тохиромжтой хялбар энэ өндөгний маск нь натурал химийн найрлагагүй тул өндөр өртөгтэй гоо сайхны маскуудаас чанарын хувьд илүү шүү.