Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, хугацаа нь дууссан иргэд Улсын бүртгэл статистикийн газраас үнэмлэхээ захиалан авч амжаагүй ч сонгуулийн өдөр санал өгөх боломж нь хязгаарлагдахгүй. Учир нь санал авах байруудад сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр хүргүүлсэн тул тухайн иргэн хурууны хээгээ уншуулан уг жагсаалтанд багтсан эсэхээ баталгаажуулснаар саналаа өгөх боломжтойг албаныхан хэлж байна.
Түүнчлэн цахим үнэмлэхээ хаяж гээгдүүлээд санал өгөх өдрөөс өмнө дахин авах боломжгүйд хүрвэл цахим машинаас авсан лавлагаагаар саналаа өгч болох аж. Харин сонгогчдын нэрийн жагсаалтын программ хаасны дараа шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд заавал иргэний цахим үнэмлэхтэйгээ ирж саналаа өгнө.
Эх сурвалж: Нийтийн эрхийг хамгаалах холбоо