ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт Владивосток хотын Русский арал дээрх Алс дорнодын холбооны их сургуулийн байранд эхэллээ. Хоёр удирдагч Алс дорнодын их сургуулийн их сургуулийн гадна гар барилцаж мэндэлсний дараа уулзалт болох танхим руу орлоо.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хувьд анх удаа ОХУ-д айлчлал хийж байна. Владимир Путины хувьд
Хойд Солонгосын ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийж буй зургаа дахь ерөнхийлөгч болж байгаа юм.
Хоёр орны удирдагчдын хэлэлцэх гол сэдэв нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг тайван замаар шийдэх болон Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хангах асуудал юм.