Өчигдөр орой “Капитал” банкны толгой компани болох “Бишрэлт” группийн ерөнхийлөгч Б.Ариунболдыг баривчилж, ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.
Учир нь “Капитал” банк нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, ЖДҮХС-ийн 47 тэрбум төгрөг болон иргэдийн мөнгөн хадгаламжийг хоосруулж их хэмжээний хохирол учруулаад байгаа билээ. Одоогийн байдлаар харилцагчдын хохирлын хэмжээг бүрэн тооцож гаргаагүй байгаа аж.
Тэрээр тус группт багтдаг “Капитал” банкнаас гадна зарим салбар компаниуд нь мөн эрсдэлтэй байдалд ороод байсныг нуун дарагдуулж байжээ.