Шүүхийн шийдвэрээр Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 104.2 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 41.0 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах арга хэмжээ аваад байна.
Үүнээс 14.8 тэрбум төгрөгийн авлагыг мөнгөн хөрөнгөөр, 26.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 87 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлэн авснаас 12.0 тэрбум төгрөгийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна. Худалдан борлуулагдаагүй үлдсэн хөрөнгүүдийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулна.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар










































































