Эх сурвалж: hatuu-medee.mn
Гэтэл ганцхан хэрэг дээр шийтгэх үү? Нөгөө ХУД-ийн татварын албаны дарга Энхбат, ТЕГ-ын хурандаа Цогтбаатарыг хэлмэгдүүлсэн гэх хэргүүд замхарчих гээд байх шиг байна.
Энхбатын хувьд Хурцын “Сарнайх” компанид торгууль бичсэн хэргээр занаанд орж хэлмэгдсэн хүн. Тагнуулын хурандаа Цогтбаатарын хувьд 2009 оны сонгуулиар Цахиагийн Элбэгдорж нь Солонгосуудаас хандив авсныг илрүүлсэн хэргээр Элбэгдоржийн занаанд орж Хурцын явуулгаар хэлмэгдэлд өртсөн хүн гэдэг юм. Гадны иргэнээс хандив авсан л бол шууд нэр дэвших эрхээ хураалгах ёстой л доо хуулиараа.
Гэвч Элбэгдорж Ерөнхийлөгч болж чадсан. Одоо энэ хэргийг мөрдөж ил гаргах цаг нь болсоон эрхэм прокуроруудаа. Ц.Элбэгдорж энэ хандивыг авсны дараахан 13кг алт хилээр гаргах гэж байгаад саатуулагдсан Солонгосуудын хэрэг бас нам дарагдсан бөгөөд тэр талаар прокурор Сагсай “2 улсын гэрээний дагуу тэдгээр Солонгосуудыг нутагт нь буцаасан” хэмээн мэдэгдсэнээр нам жим болж байсан байх юм. За тэгэхээр Хурцын үйлдсэн эрүүдэн шүүсэн хэрэг дээр Жастын Батхүүгийн өмч хөрөнгө, тагнуулын Цогтбаатарын хэрэг, ХУД-ийн Татварын албаны дарга Энхбатыг хэлмэгдүүлсэн хэрэг ч бас нэмэгдэх ёстой…