Өнөөдөр Дээд шүүхийн бүх шүүгч нарын зөвлөгөөн болж ерөнхий шүүгчийг сонгох юм байна. Зөвлөгөөнөөс сонгогдсон шүүгчийг Ерөнхийлөгч баталж байж Ерөнхий шүүгчийн ажилдаа орно. Өмнөх Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийг энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Дээд шүүхийн зөвлөгөөн болж ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг сонгосон билээ. Гэвч ерөнхий зөвлөгөөнөөс өргөн мэдүүлсэн шүүгчийн нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга томилохоос татгалзсан. Одоогоор түүний татгалзсан шалтгаан тодорхойгүй байгаа билээ. Учир нь, Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т зааснаар Ерөнхийлөгч татгалзсан шалтгаанаа заавал тайлбарлах шаардлагагүй хэмээн заасанд байгаа юм.
Өнөөдөр болох сонгуульд 2-3 хүн өрсөлдөх мэдээлэл байна. Өмнөх сонгуульд Д.Ганзоригтой өрсөлдөж байсан Х.Батсүрэнг олонхын саналыг авч магадгүй гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Х.Батсүрэн тодрох магадлал өндөр бололтой.