ОХУ-ын Эрхүү мужийн арбитрын шүүхээс Байгаль нуураас цэвэр ус савлахыг хориглосон шийдвэр гаргажээ. Байгаль нуур бол дэлхийн цэвэр усны нөөцийн 20 хувийг агуулж байдаг нуур юм.
Энэхүү шийдвэр гаргах болсон шалтгаан нь БНХАУ-ын “АкваСиб” компаниас 1.5 тэрбум рублийн хөрөнгө оруулж, жилдээ 190 сая литр ундны ус савлах үйлдвэр барих ажлыг эхлүүлээд байсан юм.
Хэрэв шүүхийн шийдвэр гараагүй бол тус компани барилгын ажлыг 16000 ам метр хэмжээтэй маргаантай газарт үргэлжлүүлэн барьж магадгүй юм. Ингэснээр гуравдугаар сарын дундуур Байгалийн усыг савлаж, Хятадад экспортлох зорилготой байжсан байна. Хэрэв энэхүү үйлдвэр 2021 онд бүрэн ашиглалтанд орвол нуурын цэвэр усанд ноцтой хохирол учруулна гэж шүүхээс үзжээ.
Эрдэмтэд энэхүү шийдвэрийг дэмжиж байгаль нуур бол зөвхөн оросын асуудал биш. Хорь, гучин жилийн дараа дэлхий ертөнц ундны усгүй болох эрсдэл үүсээд байна гэж сэрэмжлүүж байгаа билээ.