Арлын Япон улс шинэ хаан ширээндээ заларч Рэйва хэмээх шинэ эрин тоологдож эхэлсэн билээ. Гэвч шинэ эриний анхны башёг их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас өнжихөөр болсон байна. Учир нь тэрбээр өмнөх башёгийн үеэр баруун гартаа гэмтэл авсан юм.
Их аварга өчигдөр эмчийн үзлэгт орсон бөгөөд тус гэмтэл бүрэн эдгэрэхэд гурван долоо хоногийн хугацаа шаардлагатай гэж дүгнэжээ. Энэ сарын башё 12-нд эхлэх ба энэхүү бэртлийн улмаас Нацү башёг өнжих шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.
Энэ талаар Хакүхогийн дэвжээний багш Мияагино ояаката “Их аваргын баруун гарын булчин гэмтсэн. Хакүхо өөрөө энэ башёд барилдахыг хүссэн учир бага багаар дасгалаа хийж байсан. Гэхдээ дахин үзлэгээр ороход өвчин эдгэрэхэд наад тал нь гурван долоо хоногийн хугацаа шаардлагатай гэж үзсэн. Энэхүү гэмтэл бол өөрөө түрж эдгэрэх боломжтой. Ямар нэгэн мэс заслын аргаар эдгээх боломжгүй” гэжээ.