УИХ-ын дарга З.Энхболд ялагдлаа хүлээн зөвшөөрч, ард
түмний сонголтыг хүлээн зөвшөөрч, \”өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг минь ард
түмэн дүгнэлээ” хэмээн мэдэгдэл хийсэн билээ. Тийм ээ, Монголчууд хүнд итгэж,
олууланг нь дэмжиж чаддаг. Хэрвээ итгэл алдвал олууланг нь буулгах эрх мэдэлтэй
гэдгээ энэ өдөр батлан харууллаа.
Гэхдээ үндсээр нь өөрчилж бус харин хийсэн ажлыг нь
дэмжиж, дахин урам зоригтой ажиллах боломжийг нэр дэвшигчиддээ олгосон тойрог ч
мөн байлаа. Тухайлбал, Налайхчууд \”Хоёр сайхан”-аа багаар нь дэмжиж, хийж
бүтээсэн ажилд нь дүн тавив.
Сонгуулийн сурталчилгааны явцад Налайхчууд Т.Аюурсайхан,
С.Амарсайхан нарыг \”Хоёр сайхан” хэмээн нэрлэсэн юм. Тэднийг халуун дотноор
хүлээн авч, үг үйлдэл бүрийг нь дэмжиж, уухайлан баяр хүргэж байсан нь ийнхүү
гэрчлэгдэж, Т.Аюурсайханд 7000 /нийт 12704 иргэн/ гаруй иргэн саналаа өгч,
С.Амарсайханд 7224 иргэд саналаа өгч, үнэмлэхүй ялалт байгуулах боломжийг
олголоо.
Налайхчууд С.Амарсайхандаа дахин итгэл хүлээлгэж, хийсэн
ажлаа дуусгах, төлөвлөсөн үйлээ хэрэгжүүлэх итгэлийг хүлээлгэв. Мөн
Т.Аюурсайханд шударга ёс тогтоох, зорьсон ажлаа саадгүй гүйцэтгэх итгэлийг
өглөө.
\”Хоёр Сайхан” ч Налайхчуудынхаа итгэлийг алдахгүй ажиллах
нь ойлгомжтой биз. Ард түмэн эдгээр өдрүүдэд хийсэн сонголтондоо сэтгэл
хангалуун, цээж дүүрэн амьсгалж, сайхан ирээдүйг зөгнөн ярилцаж байна.
А.Аюуш