Нийслэлээс зүүн урд чиглэлд хүчтэй салхи салхилж, зорчих хэсэг халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлд гарах замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргажээ.
Иймд иргэд, жолооч, тээвэрчид замын нөхцөл сайжиртал тус чиглэлийн орон нутгууд руу зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.