Windows 10 үйлдлийн системийн хүчээр шинэчлэгдэж байгаа явдал олон хүнд таалагдахгүй байгаа юм. Гэхдээ энэ үйлдлийн систем бий болсноос хойш хийгдэж байгаа шинэчлэлүүд анх удаагаа нэгэн эмэгтэйг үнэнхүү бачууруулсан учраас тэрбээр Майкрософт компанийг шүүхэд өгөөд ялалт байгуулсан аж. Америкийн Калифорни мужийн Саусаолито хотын оршин суугч Тери Гольдштэйн гэдэг эмэгтэй ийм үйлдлийн систем байдаг гэдгийг мэдээгүй байтал түүний компьютер өөрөө тэрхүү шинэ үйлдлийн системийг суулгахыг оролдсон байна.
Гэвч тэр үйлдэл амжилттай болоогүй учраас эмэгтэйн компьютер удаан ажиллах болж, гацах нь ихэсчээ. Аргаа барсан эмэгтэй компани руу утасдан тусламж эрсэн боловч ажилтан нь түүнд тус болж чадаагүй гэнэ. Тэгэнгүүт бачуурсан эмэгтэй гомдол гарган шүүхэд ханджээ. Тэрбээр ялалт байгуулсан бөгөөд тус компаниас нөхөн төлбөрт 10 мянган доллар авахаар болов. Эхлээд Майкрософт компани шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдахыг оролдсон боловч эцсийн бүлэгт нөхөн төлбөр төлөхийг зөвшөөрчээ.
Эх сурвалж www.wikimon.mn