АСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбогдуулан долдугаар сарын 13-ны 01:00 цагаас 16-ны 23:30 цагийн хооронд Чингис Хаан олон улсын нисэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглоно гэдгийг МИАТ-аас мэдээллээ.
Олон улсын нислэгээр зорчих зорчигчдыг үдэх болон тосох автомашинууд Буянт Ухаа Спорт цогцолборын зогсоолд байршуулна.
Ингээд Чингис Хаан ОУНБуудал руу зөвхөн зорчигчдыг тээшний хамт тусгай автобусаар хүргэх юм. Мөн олон улсын нислэгээр Улаанбаатар хотноо ирж буй зорчигчдыг тусгай автобусаар хүлээн авч Буянт Ухаан цогцолборт хүргэх юм байна.