Бүсгүй таны нөхөр гэрийн тань ажилд тусалж байна уу. Тэгвэл та нөхрөө гэрийн ажилд туслуулах талаар санаа тавиарай. Гэрийн ажил шиг барагддаггүй мөртлөө үнэлэгддэггүй хөдөлмөр байдаггүйг эрдэмтэд сэтгэл зовнин санаа нийлдэг. Гэр бүл судалгааны дүгнэлтээс үзэхэд нөхөр нь гэрийнхээ ажилд туслалцдаг гэр бүлд салалт тун бага байдаг бол нөхөр нь огт гэрийн ажилд оролцдоггүй гэр бүлийн салалт харьцангуй их байжээ.
Гэвч гэрийн ажлаа хамтарч буюу хувиарлаж хийдэг өрх бүл нийт гэр бүлийн дөнгөж 25 хувийг эзэлдэг аж. Эрх тэгш бус гэр бүлийн хайр сэтгэл амархан унтардаг болохыг уг судалгаа харуулж байна. Түүнчлэн эхнэр нөхөр хоёрын хэн хэн нь өрхийн тэргүүн байхыг эрмэлзэж маргалдсанаас хайр дурлал хөрдөг нь харагджээ.
Иймээс та бүхэн харилцан бие биенээ ойлголцож гэрийн ажлаа хамтран хийхийг бодоорой.