Хятадад өнөөгийн хамгийн түргэн хурдтай метро 28-нд Шэньжэн хотод туршилтын журмаар ажиллаж эхэллээ. Шэньжэн хотын 11 дүгээр номерын метроны замын нийт урт нь 51.9 км бөгөөд хотын төв болон онгоцны буудлыг холбон цагт 120 км хурдалж болох юм байна.
Шэньжэн хотын 11 дүгээр номерын метро нийт 18 өртөөтэй, газар дор 14 өртөө, хөрсөн дээр 4 өртөөтэй юм байна. Хотын төвөөс нисэх онгоцны буудал хүрэхэд 29 минут аялах бөгөөд өртөө бүрийн LED дэлгэцнээс ресийн онгоцны мэдээллийг хүлээн авч болох юм байна.