Венесуэл улсаас Итали улсад суугаа Элчин сайд Исаяа Родригез яамныхаа ажилчдын цалин, байрны түрээсийг төлөх боломжгүй болж мөнгө санхүүгийн хомсдолд орсонтой холбогдуулан үүрэгт ажлаасаа огцрох болсноо мэдэгдлээ. Тэрээр анх 2011 онд Элчин сайдаар томилогдон ирсэн бөгөөд яамны хуримтлагдсан өр 9 сая евро-д хүрчээ.
Элчин сайд Исаяа Родригез “Миний эхнэр өөрийн хувцаснуудаа зарсан. Одоо би анх ирэхдээ худалдан авсан машинаа зарахыг хичээж байна. Грингонууд намайг хар жагсаалтад оруулсан тул Италийн банкнууд надад үйлчлэхгүйг та бүхэн мэдэж байгаа” хэмээн ярьжээ. Латин Америкчууд цагаан арьст Америкчуудыг Гринго хэмээн нэрлэдэг аж.
Мөн “Намайг өөрийнх нь талд үнэнч байгааг ерөнхийлөгч маань мэдээсэй гэж би хүсэж байна. Би Чавестын үзэл санаанд бүрэн итгэдэг хүн. Гэхдээ би усыг дарс болгож, үхснийг амьдруулж чадахгүйгээ ойлголоо” гэсэн байна.
Эх сурвалж: The Guardian