Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудалд банк, бизнесийн салбарынхнаас гадна төрийн өндөр албан тушаалтнууд яллагдагчаар татаж эхэллээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор нараас гадна тухайн үед Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан одоогийн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарыг яллагдагчаар татсан тухай эх сурвалж мэдээллээ. Тэднийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хэрэгт буруутган шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа билээ.