Хэнтий аймаг дахь УИХ-ын гишүүний 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр хэмээн товлогдсон. Иймээс өнөөдрөөс эхлэн тав хоногийн дотор намууд нэр дэвшигчээ тодруулах хуультай.
Үүний дагуу өнөөдөр МАХН-ын Бага хурал хуралдаж 91.67 хувийн саналаар намын дарга Н.Энхбаярыг Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ.