УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.24) хуралдаан 10 цаг 29 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт авсан байна. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь буюу олонх нь Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй.
Энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.