Гаалийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг БНХАУ-д экспортлох улаан буудайн гурил болон хөх тарианы гурилын үйлдвэрт эрсдлийн хянан магадлагаа хийхээр болжээ. Уг ажлын хэсэг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай гурилын үйлдвэрүүдэд ажиллах юм байна.
Энэхүү магадлагаагаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж улаан буудайн болон хөх тарианы гурилын 12 үйлдвэрийн үйл ажиллагаанд ариун цэврийн эрүүл ахуй, хорио цээр, технологийн мөрдөлтөнд үнэлэлт дүгнэлт өгөх, гурил үйлдвэрлэх, хадгалах, бусад нөөц боломжийг газар дээр нь судлаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм.
Хэрэв энэ удаагийн үнэлгээгээр шаардлага хангасан тохиолдолд гурилын үйлдвэрүүдэд БНХАУ-д улаан буудайн болон хөх тарианы гурилаа гаргах боломж бүрдэх юм.