Сайжруулсан шахмал түлшийг өвөл болохоос өмнө сайжруулахгүй юм бол утаанаасаа ч дор байдалд оруулж мэдэхээр байна гэдгийг дуулгая.
Утааг багасгах зорилгоор хийж буй сайжруулсан түлш маань асч өгөхгүй, арайхийн асаасан ч илчгүй, тэгээд бас шатаж дууссаныхаа дараа хог ихтэй лүд болохыг хэдэнтээ сонслоо. Зуны улиралд, дөнгөж л хэрэглэгдэж эхлэхдээ олонд гологдож байгаа юм чинь өвлийн цагт бол дэндүү том асуудал болж мэдэхээр байна шүү.
Гамшиг болсон утааны эсрэг арга хэмжээ авч байгаа нь хэдий сайн ч гэлээ ард иргэдээ “хөлдөөчих” хэмжээний түлш нийлүүлвэл харин ч ард иргэдээ өдөөчих хэмжээний ажил хийчихлээ л гэсэн үг. Тиймээс төр засгийн удирдлагууд минь сайжруулсан түлшний ажилд анхаарал тавьж хяналтаа нэмэгдүүлэхгүй юм бол ард иргэд чинь шатсан нүүрснээс илүү унтарч өгөхгүй “авалцах” вий” дээ.