Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтыг энэ сарын 21-нд Зэвсэгт хүчний 119-р ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулжээ. Тус сургалтад Нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид хамрагдаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр явагдсан байна.
Энэхүү сургалтад цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 18-25 насны иргэд хамрагдаж, гэрчилгээ, дүйцүүлэх алба хаагчийн үнэмлэх гардуулав. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгож, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлсэн юм.