• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 10
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээлэлд “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар захирал холбоотой нь тогтоогдсон

    Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

    Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

    БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

    Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

    Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

    Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

  • Улс төр
    Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

    С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

  • Эрүүл мэнд
    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

No Result
View All Result

Хошууч генерал О.Отгонжаргал: Би 1943 оноос хойш 75 жил мөрдөс тайлалгүй иржээ

by
2018-03-18 13:53
in Ярилцлага
1
Хошууч генерал О.Отгонжаргал: Би 1943 оноос хойш 75 жил мөрдөс тайлалгүй иржээ
SHARETWEET

Монгол цэргийн бахархлын өдөр буюу Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан Хошууч генерал О.Отгонжаргал гуайг ярилцах танхимынхаа хоймроо урин заллаа. Тэрээр Монгол Улсын Батлан хамгаалах салбарт тасралтгүй 42 жил ажилласан арвин түүхтэй ахмад буурай билээ. Түүний ажил, амьдралын замнал манай улсын зэвсэгт хүчний түүхэн жилүүдтэй салшгүй холбоотой. Тиймээс өнөөдрийг хүртэлх улс орны хөгжлийн төлөө түүний оруулсан хувь нэмрийг манай төр засгаас болон гадаад улсаас өндрөөр үнэлсэн байдаг байна. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хүндэт тэмдэг, НАХЯамны Хүндэт чикист, Онц сэргийлэгч, Онц гал сөнөөгч, Онц хилчин, Улсыг батлан хамгаалах яамны Хүндэт тэмдэг, Онцгой байдлын тэргүүний ажилтан, хуучнаар ЗХУ-ын Аюулаас хамгаалахын Хүндэт чикист, ЗХУ-ын Онц гал сөнөөгч, Улсыг батлан хамгаалахад туслах зөвлөлийн цэрэг армид туслах хэмээх зөвлөлтийн нийгэмлэгийн Хүндэт тэмдэг, МУ-ын төрийн шагналуудыг дурдаж болно. Түүнчлэн Куба, Герман, Чехословак, Орос зэрэг улсын шагналуудтай. Мөн дотоодын төр, улсын олон одон, медалийг хүртээжээ. Ийнхүү ахмад бууралтай өрнүүлсэн гайхамшигт он жилүүдийн түүхт үйл явдал болон өнөө цагийн зэвсэгт хүчний талаар хөөрөлдсөнөө хүргэе.
-Танд түүхт өдрийн халуун мэндийг хүргэе. Юуны өмнө та өөрийн намтраасаа уншигч олондоо товч танилцуулаач.
-Баярын өдөр намайг урьсан та бүхэнд баярлалаа. Мөн зэвсэгт хүчний үе үеийн нийт бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэн мэндчилье.
Би 1928 онд Төв аймгийн Эрдэнэ сумын Галтайн булнай гэдэг газар төрж, 4 настайгаасаа өнчин хоцорсон нэгэн. Гэхдээ эхээс төрсөн ах дүүс олуулаа. Халхын дайны жил буюу 1939 онд Улаанбаатарт ирээд, тэр үеийн Улаанбаатарын үлгэр жишээ III бага сургууль /одоогийн III сургууль /-д сурсан. Хуримын ордны тэнд 3, 4-н дүнзэн улаан байшинд байсан юм. 1943 онд бага сургуулиа дүүргээд, Офицерын сургуульд орлоо. Хуучин Д.Сүхбаатарын сургууль гэж байсныг Маршал Чойбалсангийн санаачлагаар, Намын төв хороо / Ю.Цэдэнбал /, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор тус оны наймдугаар сард жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургууль болгосон байдаг юм. Байр нь Арьс өнгөний больницын хавьд нэг талдаа 4 давхар, хажуудаа 2 давхартай, одоо ч байгаа. Бөхийн сургууль болсон гэсэн байх аа. Тэр сургууль одоогийн “Тэмүүжин өрлөг” сургууль шиг жоохон хүүхдүүд авдаг байсан юм. Үүгээр Монголд анх удаа “офицер” гэдэг нэрийг хэрэглэж эхэлсэн түүхтэй. Энэ сургуулиа би 1947 онд төгссөн. Ингээд миний ах намайг тэр үеийн Дотоод яаманд данс хөтлөгчөөр ажилд оруулж билээ. Дотоод яам дараа нь Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яам болоод, мөн дараагаар нь Нийгмийг аюулаас хамгаалах яам болж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болсон түүхтэй байдаг. Үндсэндээ би 1943 оноос хойш 75 жил мөрдөс тайлалгүй явж иржээ. Өөрөөр хэлбэл, офицерын сургуулийн сурагчаас Генерал хүртлээ ажиллаж ирсэн байна.
-До яам гэхээр хүмүүс арай бараан талаас нь дурсдаг. Мэдээж та хэлмэгдэлтийн үеэс хойш ажиллаж байсан хүн. Чухам ямар ажил хийдэг байсан юм бол?
-Би данс хөтлөгчийн дараа 1950 оноос Бороод байсан “Алтны онцгой лагерь”-ийн Улс төрийн орлогчоор ажиллах болсон. Энд хоригдлын хүчээр алтны хүдэр гаргадаг, хүдрийг нь жинхэнэ алт болгож боловсруулах ажлыг нь офицерууд хийдэг байв. Бид тэр хавьд алт гаргаад дууслаа гэж бодож байтал сая Бороо гольд 40 тонны алт гаргачихсан. Бид геологич биш болохоор мэдэхгүй байхгүй юу./инээв/ Харин 1953 онд сонгуулиар Дотоод яамны Залуучуудын эвлэлийн хорооны даргаар томилогдсон. Намын хороонд зааварлагч, Тасгийн дарга гэх мэт ажил хийж байгаад 1954 онд Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яамны Гал түймэртэй тэмцэх хэлтсийн орлогч дарга болоод, 1956-1959 онд Ленинград /хуучнаар Санктпетербург /-д галын сургуульд суралцаж төгссөн юм. Төгсч ирээд тэр үед Төв гал комманд, одоогийн Гал унтраах 10 дугаар ангийн дарга болж, дараа нь Галын хэлтсийн ЗХУ-д сурч байхдаадаргын албан тушаалд 1962 оноос томилогдон ажиллаж байгаад, 1964 онд Москвад Цагдаагийн дээд сургуульд явж, 1967 онд төгсөөд Хэнтий аймгийн Аюулаас хамгаалах хэлтсийн даргаар ирж ажилласан. Ингээд 1973-1980 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын орлогч, Улаанбаатар хотын цагдаагийн даргын албыг давхар хаших болж, 1980 оноос хойш ЦЕГ-ын Сэргийлэн хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж, хамгийн сүүлд Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн Улаанбаатар хотын зөвлөлийн дарга болсон юм. Төв зөвлөлийн дарга нь Сансрын нисэгч Ж.Гүррагчаа байлаа. Ингээд 1989 онд тэтгэвэрт гарсан. Мөн ажиллаж байсан өнгөрсөн хугацааны найман жилд нь Хилийн бүрэн эрхт төлөөлөгч байлаа.
-Та дайны үед амьдарч байсан хүний хувьд дайны тэр аймшиг, айдас түгшүүрийг хэр их мэдэрч байв?
-Би 1939 онд Улаанбаатарт орж ирсэн. Миний ээж хамгийн бага хүүхдээ төрүүлэхдээ төрөхийн хүндрэлээс нас барсан юм. Харин төрсөн дүүг минь Мөнгөнморьтын буриад дархан н.Даржаа гэж хүн өргөж авсан. Тэр хүн намайг хот руу авчирч, харин хурандаа О.Сэрдар гэж Батлан хамгаалах яаманд 50 жил ажилласан миний ах намайг сургуульд оруулсан юм. Дайны үед би 11 настай байлаа. Галтайн булнайд хонь хариулаад явж байхад миний дээгүүр бөөн бөөн онгоц ниснэ. Хөгшчүүл бас “Пээ энэ бүрхэг өдөр олон онгоц үүлний цаагуур нисээд байгаа дуу гараад байх юм. Мөргөлдөөд уначихдаггүй юм байх даа.” гэж ярилцдаг байлаа. Дайны хөлөөс, Халх голоос хол байсан учраас айдас, аймшиг байгаагүй.
-Таны эцэг, өвөгт цэргийн хүмүүс байсан уу?
-Би нэгэн сонирхолтой түүх ярьж өгье. Миний буурай аав /өвөө/ н.Пунцаг гэж хүн байсан. Өвөө маань VIII Жавзандамба Богдын тогооч хүн байсан юм билээ. Одоо Богдханы ордон музей гэж бий дээ. Миний аав надад энэ тухай ярьж өгсөн юм. Нэгэн удаа Богд гэгээнтэн ноёд, лам нарыг цайлж гэнэ. Цайллага дуусаад ширээгээ хурааж цэвэрлэсээр оройтчихож. Тэгээд өвөө нэгэнтээ Богдын өглөөний цай буюу манзыг оройтуулж мэднэ, хоноод явъя гэж бодоод гал тогоондоо хоносон байна. Үүр цайхын үед гал тогооны хаалгыг хүчтэй цохиж л дээ. Тэгэхээр нь өөрийн зиндааны нэгэн найзыгаа сархад хүртэх санаатай ирж байна хэмээн бодоод айлгах санаатай гал түлдэг модноос аваад, гэнэт хаалгаа онгойлгоод далайтал Богд гэгээн өөрийн биеэр зогсож байсан гэнэ. “Ээ лам гурван эрдэнэ минь” гээд л залбираад, сөхөрч өршөөл эрсэн аж. Богд ч юм хэлэлгүй яваад өгч. Ингээд өглөө ажил цуглаж, өвөө бусаддаа энэ тухайгаа ярьсан байна. Өөрийгөө ажилгүй болно гэж ихэд санаа нь зовниж байж л дээ. Олон хонолоо, чимээ алга. Хэзээ хойно нэг удаа Богд тогоочийнхоо тухай ярьсан байдаг юм байна. Богд “над руу мод далайдаг бор хамар уу” гэж. Түүнээс хойш миний өвөө “Бор хамар Пунцаг” гэж хочтой болсон гэдэг. Богдын зоогийг өөр хүн зөөдөг болохоор тогоочоо сайн мэддэггүй байсан юм билээ. Би дотроо Богд гэгээний тогооч байсан гэдгээр нь өвөөгөөрөө бахархдаг юм. Миний аав П.Осор, ээж М.Лхам гэж хүн байсан.
-Цэрэг, цагдаагийн хүний хувьд амьдралд тань тохиолдсон онцгой үйл явдал, дурсамжаасаа хуваалцаач.
-XIVДалай лам Монголд анх удаа 1979 оны тавдугаар сард ирж байсан юм. Түүнийг ирэхэд манай яамны сайд н.Дэжид гуай намайг дуудаад, “Далай ламын хамгаалалтыг төрийн талаас чи хариуц” гэж үүрэг өгсөн. Тэр үеийн Гандангийн их лам нь номч мэргэн Гомбожав гавж гэж байсан юм. Түүний дэд хамба нь одоогийн Дашчойлин хийдийн Дамбажав байлаа. Одоо Дамбажав гээд их том хамба байгаа. Тэр хүн их хамбын даалгавараар Далай ламыг дагалдаж байсан юм. Ингээд би Далай ламтай танилцаж, долоо хоног хамгаалж явлаа. Далай лам тэр үед 44 настай, би 50 гарсан байлаа. Далай ламыг Их тэнгэрийн аман дахь сайд нарын 24 айлын сууцанд буудаллуулсан юм. Энэ их хүмүүн явахынхаа урьд орой нь намайг дуудаад өөрийн зургаа, бурханд өргөдөг мөнгөний хамт хувийн бэлэг болгож надад дурсгасан нь одоо ч бий. Энэ бол түүхэн явдал гэж би боддог юм.
-Та улс орны аюулгүй байдлын төлөөх бахархалтай ч маш хүнд албыг хашиж байх урт удаан хугацаанд олон саад бэрхшээлтэй тулгарч байсан нь мэдээж. Танд хамгийн хүнд, бэрх байсан үеэсээ хуваалцаач. Одоо эргээд тэр болгон бас нэгэн сургамж болж, түүх өгүүлэх байх?
-1971 оны есдүгээр сарын 13-ны шөнө болсон осол юм аа. Манай урд хөршийн Батлан хамгаалахын сайд, маршал Линь Бяо, тухайн үеийн их удирдагч Мао Зэдун нар түнжин хагарсан байдаг юм. Улмаар Мао Зэдун маршал Линь Бяог барих тушаал буулгасныг маршал мэдчихээд Батлан хамгаалах яамныхаа 100-гаад хүний суудал бүхий английн том онгоцоор эхнэр, хүү, жолоочийн хамт зугтсан байна. Охин нь тухайн үед тэдэнтэй хамт явахгүй гэж. Ингээд тэд Бээжингээс урагш Шанхай ороод буцаад хойш хил давж, монголын нутаг дэвсгэрт, Хэнтий аймгийн Бэрхийн уурхай /одоогийн Чингис хотоос 70-аад км-т/-гаас урагш Суваргын хөндий гэдэг газар онгоц нь сүйрсэн юм. Онгоцонд маршалын хамт явсан хүмүүсээс гадна экипажийн багийнхан гээд нийт есөн хүн бүгд амь үрэгдсэн. Нэг эмэгтэй, найман эрэгтэй байсны эмэгтэй нь маршалын эхнэр юм. Энэ сүйрлийг шалгах ажлыг би удирдан ажиллаж байлаа. Тухайн үед хятадын Элчин сайд байсан Сю вин И газар дээр нь очиж, сүйрлийн байдалтай танилцаад, түүний дараа Элчин сайдтай бид ярилцсаны үндсэн дээр амиа алдагсдыг тэнд нь оршуулсан юм. Сүйрлийг шалгах ажлыг хийснээс хойш над дээр гадаад улс орнуудаас сурвалжлагч нар ирэх болсон. Ройтерсоос гурван удаа, Японы төв телевиз, Асахи сонины газар зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагаас ирдэг байлаа. Тэд онгоц сүйрсэн нь үнэн үү, маршал байсан нь үнэн юм уу гээд л тодруулга авахаар ирцгээнэ. Энэ сүйрлийг шалгах асуудал миний хувьд хамгийн хүнд санагддаг бөгөөд одоо ч энэ явдал дэлхийн сонирхлын төвд байсаар байгаа.
-Хятадын хоёр удирдагчийн зөрчлийн учир шалтгаан болон сүйрлийн шалтгаан нь юу байсан юм бол?
-Мао дарга Лим би Ө-г өөрийн оронд суулгах гэж байсан аж. Гэтэл лим би Ө нь яараад, Мао даргыг их хөгшин настай болсон гээд болиулаад өөрөө болох гэсэн санаархлыг нь Мао мэдээд бариулах гэж байсан юм байна гэж би ойлгосон. Онгоцны сүйрлийн хувьд гэвэл, тэр онгоц нь тусгай асфальтан зам дээр буудаг. Гэтэл хээр, өндөр өвстэй газар хурдтай онгоц буухдаа далавчаараа газар цохиод, тэндээсээ шатахуундаа гал авалзаж дахиж тэсрээд дэлбэрсэн байдаг. Шатахуун нь дуусах дөхсөн болоод газардах шаардлага гарсан байж болзошгүй. Онгоцонд явсан есөн хүнийн бие 70-80 хувь шатсан байсан.
-Манай улсын агаарын хилээр хэрхэн нэвтэрсэн байдаг вэ. Ер нь хаа хүрэх гэж явсан талаарх мэдээлэл нь байдаг уу?
-Тэр үед БНХАУ нь Орос, Монголтой харилцаа тааруу байсан үе. Манай агаарын хилийг хууль бусаар, хулгайгаар нэвтэрсэн байдаг юм. Уг нь явах маршрутынх нь зураг байсан. Бээжин-Улаанбаатар-Иркутск гэсэн замаараа явалгүй, Сүхбаатарын Эрдэнэцагаанаар орж ирээд хойш яваад Дадал сумаар өнгөрч, Чит мужийн Орос-Монголын яг хил дээр очоод буцсан байгаа юм. Хэрэв оросын хилээр орвол шууд л буудуулна. Тэгж бодоод буцсан уу яасан, эргээд Хэнтий аймгийн нутагт явж байхдаа онгоц сүйрсэн юм.
-Одоо бол харьцангуй тайван цаг үе шүү дээ. Гэтэл манай зарим залуус цэргийн албанаас халшраад, зугтаад байх шиг. Энэ нь дэглэлттэй холбоотой гэдэг. Таны үед цэргүүдийг дэглэдэг байсан болов уу?
-Бидний үед дэглэдэг асуудал огт байгаагүй. Дэглэх гэдэг чинь сүүлийн үед гарч ирсэн зүйл. Бид нар яг л дүрмээрээ ажилладаг байлаа. Тийм учраас би цэргийн сургуульд сурч байсан олон найзтай. Уг нь манайх бол сайн боловсруулсан цэргийн дүрэмтэй улс. Манай багш, дарга нар халамжлан хүмүүжүүлдэг, ийм онцлогтой байсан.
-Хугацаат цэргийн алба янз бүрийн шүүмжлэл дагуулах болсон л доо. Үүний нэг нь хугацааг багасгаж нэг жил болгосон явдал. Цэргийн албаны хугацааг нэг жил болгосноор ямар давуу болон дутагдалтай талыг бий болгосон гэж хардаг вэ?
-Дээр үед хугацаат цэрэг гурван жил байлаа. Дараа нь хоёр, одоо нэг жил болсон. Тэгэхээр жилийг харж үзэх хэрэгтэй гэж бид хоорондоо хэлэлцдэг юм. Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулгад бид хүсэлт тавьсан. 18 насанд хүрсэн бүх залуучуудыг цэргийн эрдэмд сургах, ялангуяа энх тайван цагт барилга, инженерийн мэргэжил эзэмшүүлэх бодлогыг Ерөнхийлөгч бодож байгаа юм шиг байна лээ. Ер нь цэргийн албыг нэг жил болгосон нь учир дутагдалтай, дор хаяж хоёр жил болгох хэрэгтэй гэж би боддог. Гэхдээ үүнийг нэг хүн шийдэхгүй, засаг төр хамтран хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэ бол өнөөдөр бас нэг анхаарал татсан асуудал яах аргагүй мөн. Үүнийг сайтар хэлэлцэх хэрэгтэй.
-Цэрэгт явах сонирхолтой эмэгтэйчүүд бас байна. Эмэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд явуулах нь зөв, буруу эсэх талаар таны бодлыг сонсох нь зөв байх?
-Энийг бас ярьж байгаа. Зарим хүмүүс үүний эсрэг байгаа. Хойд Солонгос эмэгтэй цэргүүдтэй, эмэгтэй замын цагдаатай байдаг юм билээ. Залуу эмэгтэй хүн батлан хамгаалах үйлсэд оролцох нь зөв л дөө. Гэхдээ цэргийн алба хатуу ширүүн, цаг наргүй ажилладаг онцлогтой. Эмэгтэйчүүдэд хамгийн гол нь нөхөн үржихүйн үүрэг байдаг. Тэгэхээр цэргийн албанд эмэгтэй хүнийг явууллаа гэхэд албадлагын шинжтэй байж болохгүй. Ер нь эмэгтэйчүүд янз бүрийн аж ахуйн салбарт, тухайлбал эмнэлэг, сургууль, худалдаа гэх мэт бүх салбарт ажилладаг шүү дээ. Энэ чинь мөн л улс орныхоо хөгжил, батлан хамгаалах салбарт оруулж буй хувь нэмэр. Тэгэхээр эмэгтэй хүнийг заавал цэргийн албанд шахаж, хавтгайруулж болохгүй. Гэхдээ цагдаа, цэргийн салбарт эмэгтэйчүүд ажиллаж л байгаа. Харин хугацаат цэргийн албанд эмэгтэйчүүдийг явуулах хэрэггүй гэж бодож байна.
-Магадгүй энэ асуулт улсын нууцад хамааралтай байх. Гэхдээ ерөнхий ойлголт өгч болох болов уу. Өнөөдөр улс орны аюулгүй байдлаа хангах, хамгаалахад манай зэр зэвсгийн хүчин чадал, хүрэлцээ хэр хангалттай байгаа бол?
-Батлан хамгаалах үйл хэрэгт болон офицерын боловсролыг ЗХУ хариуцдаг байсан шүү дээ. Гол техникээ мөн зөвлөлтөөс авдаг. Батлан хамгаалах яаманд тухайн үед ЗХУ-ын танк, онгоц, их буу зэрэг төрөл бүрийн зэвсгээр хангадаг байсан. Ер нь зэвсэг гайгүй. Одоо бол зөвлөлтийн зэвсгээр л зэвсэглэж байгаа. Гэхдээ бүр орчин үеийн цоо шинэ нь байхгүй ч, эх орноо батлан хамгаалж чадахуйц зэр зэвсэг, тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд зохих хэмжээнд хангагдсан бий. Цаашдаа улс орон хөгжиж байгаагийн хэрээр улам сайжрах болно, шинэ зэвсэгтэй болох бодлого явуулж байгаа.
-Залуучууддаа хандаж эх оронч сэтгэлгээ, үзэл бодол болон эх орноо хамгаалах үйл хэрэг гэдэг ямар чухал ач холбогдолтой болохыг зөвлөж, сургаалиа хайрлаач.
-Залуучууддаа хандаж хэлэх миний үг бол юуны өмнө эх орноо хайрлах үзлийг өөртөө шингээх хэрэгтэй. Төрсөн нутаг, Монгол эх орноо хайрлахгүй бол эх орныхоо төлөө зүтгэх сэтгэл гэж үгүй. Тиймээс нэгт, эх орноо хайрлаж, хамгаалах хэрэгт манай залуучуудыг хүмүүжүүлэх их ажил өрнүүлэх хэрэгтэй байна. Хоёрт, манай залуучуудыг цэргийн эрдэмд сайн сургах хэрэгтэй. Одоо янз бүрээр сурч байгаа нь сайшаалтай. Хугацаат алба, дүйцүүлэх алба, оюутан цэрэг нь эх орноо хайрлах үзэл санаагаар хүмүүжүүлэх ач холбогдолтой зүйл гэж би боддог. Тийм учраас залуучуудад эх орны тухай ойлголтыг сайн өгөх нь зөв. Хилийн манааг тасралтгүй харж, манаж, ард түмнийхээ амгалан тайван байдлыг хамгаалахад залуус эр цэргийн албанд явах хүсэл эрмэлзэлтэй, очоод албаа нэр төртэй хаадаг, эх орныхоо төлөө хандаж ажиллах нь зүйтэй. Сүүлийн үеийн залуучуудын санаа бодол өөр болж байна. Ардчилсан шинэ нийгэм бий болох эхэн үед эх орноо гэсэн сэтгэл учир дутагдалтай байсан. Харин одоо бол цэргийн алба бол эр хүний заавал хаах ёстой алба мөн юм гэдгийг ойлгодог болсон. Манай хууль ч гэсэн цэргийн алба заавал хаах ёстой гэсэн заалттай. Энэ бол иргэний хүндтэй үүрэг.

-Баярын өдөр бахархалтай, эх оронч эрэлхэг хөвгүүдэд сургамжтай, мөн их сонирхолтой түүхээсээ хуваалцсан Танд маш их баярлалаа. Та урт насалж, удаан жаргаарай гэсэн ерөөл өргөж яриагаа өндөрлүүлье. 

-Баярлалаа.

Зураг түүх өгүүлнэ:

БНХАУ-ын залуу офицеруудын хамт

ShareTweet

Related Posts

Хурандаа нарт Бригадын генерал цол олголоо
Нийгэм

2026-07-08 16:02
Боливи улсад онгоц осолдсоны улмаас 15 хүн амь үрэгдэж, их хэмжээний шинэ мөнгөн дэвсгэрт алдагджээ
Дэлхий дахинд

Боливи улсад онгоц осолдсоны улмаас 15 хүн амь үрэгдэж, их хэмжээний шинэ мөнгөн дэвсгэрт алдагджээ

2026-03-02 09:58
81 жилийн хугацаанд цэргийн 230 зүтгэлтэн ГЕНЕРАЛ цол хүртжээ

2025-04-29 10:09
}

Шинэ мэдээ

Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээлэлд “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар захирал холбоотой нь тогтоогдсон

Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээлэлд “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар захирал холбоотой нь тогтоогдсон

by undesten
2026-10-10 15:47
0

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

by undesten
2026-10-10 15:32
0

Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

by undesten
2026-10-10 14:10
0

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

by undesten
2026-10-08 18:16
1

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

by undesten
2026-10-08 17:24
0

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

by undesten
2026-10-08 16:53
0

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

by undesten
2026-10-08 14:07
0

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

by undesten
2026-10-08 13:09
0

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

by undesten
2026-10-08 13:01
0

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

by undesten
2026-10-08 12:45
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай