Орос улс Украины нийслэл рүү пуужин, дроноор довтолсны улмаас Киевт цахилгаан тасарч, усан хангамж доголджээ.
Мөн есөн хүн шархдаж, тавыг нь эмнэлэгт хүргэсэн байна. Үүний зэрэгцээ Запорожск мужид дроны халдлагын улмаас долоон настай хүүхэд амиа алдаж, гурван хүн гэмтсэн тухай бүсийн захирагч мэдээлжээ.
Сүүлийн долоо хоногт Москва Украины эрчим хүчний дэд бүтцийг онилон довтолсоор байгаа юм.
Тус улсын Эрчим хүчний сайд Светлана Гринчук “Орос улс эрчим хүчний байгууламжууд руу дайралт хийсээр байна” гэж мэдэгдсэн бөгөөд гэмтэл гарсан бүсэд засварын баг яаралтай ажиллаж байгааг онцоллоо.