Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх юм. Хөтөлбөрийн эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулна.
Өнөөдрийн байдлаар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 31618 хүүхэд шүдний эмчилгээ хийлгэжээ.