Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох эсэх асуудлыг авч хэлэлцжээ. Энэхүү хуралдаанаар ирэх зургаадугаар сарын нэгнээс эхлэн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан иргэдэд мөнгийг олгож эхлэх шийдвэрийг гаргасан байна.
Мөнгийг олгож эхлэхэд шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгажээ.
Хүүхдийн мөнгийг энэ оны эхний таван сарын байдлаар бүх хүүхдийн 80 хувь буюу 912.000 орчим хүүхдэд олгож байсан юм. Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ ирүүлсэн нэг сая хүүхдэд мөнгийг олгох шийдвэр гаргасан болохыг ХНХЯ-аас мэдэгдлээ.