Массачусетсын технологийн дээд сургуулийн инженерүүд аливаа өвчний цар дэгдэлтийн үед долоо хоногийн хугацаанд л хялбархан гаргаж авч болох шинэ төрлийн вакцин бүтээжээ. Судлаачид Эбола, гахайн ханиад болон токсоплазмын эсрэг биетийг гаргаж авч чадсан бөгөөд эдгээр биет 100 хувийн үр дүн үзүүлсэн байна.
Өөрсдийнх нь аргыг халдварт өвчнүүдийн эсрэг төдийгүй,хорт хавдрыг таньж, устгахад тусладаг вакцин гаргаж авахад ч хэрэглэж болно гэж эрдэмтэд хэлжээ.
Олонхи уламжлалт вакцин нь вирус юмуу бусад эмгэг генийн идэвхигүй хэлбэрийг агуулж байдаг.Ийм бэлдмэлийг удаан хугацааны туршид гаргаж авдаг бөгөөд зарим нь эрүүл мэндэд маш их эрсдэл үүсгэдэг юм.