Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн \”Дунд-Улиастайн ам” гэдэг газарт малчин А-гийн гэр, мал, малын хашаатай хамт үерт урсаж, \”Verna” маркийн автомашин усанд урсаж хайрганд дарагдсан. Мөн тус багийн \”Мараатын ам” гэдэг газарт малчин Б, Э, Т гэдэг 3 айл усанд автсан байна гэсэн дуудлага 2016 оны 06 дугаар сарын 29-ны 21:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аврагчид үерийн голомтод очиход малчин А-гийн гэргий, гурван хүүхдийг нь иргэн Ш.Сайнбаяр үерийн уснаас гаргаж, амь насыг нь авран хамгаалсан байжээ.
Мөн малчин А-гийн дөрвөн ханатай гэр эд хогшлийн хамт үерийн усанд автаж бүрэн устсан, бог мал хорогдсон, малчин Б-гийн \”Verna” маркийн суудлын автомашин усанд урсаж хайрганд дарагдсан байсанд шуурхай бүлэг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж малчин А-гийн гэр бүлийн гишүүдийн бичиг баримт, үнэт эд зүйлсийг, малчин Б-гийн Verna” маркийн суудлын автомашиныг хайрганаас ухаж гарган хүлээлгэн өгсөн байна.
Иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн иргэн Ш.Сайнбаярт Онцгой байдлын албаны нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.