НИТХ-ын сонгуульд
үнэмлэхүй ялалт байгуулж нийт 45 суудлаас 34-ийг нь авсан Монгол Ардын нам
дотроосоо Нийслэлийн засаг дарга болон НИТХ-ын даргыг сонгохоор болсон. Эдгээр
асуудлыг хэлэлцэх НИТХ-ын анхдугаар чуулган багагүй хугацаанд хойшилсны эцэст
өнөөдөр эхэлж, үндсэн дөрвөн асуудал хэлэлцэхээр болов.
1. НИТХ-ын
Сонгуулийн дүн сонсох, сонгогдсон төлөөлөгдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
2. НИТХ-ын даргыг сонгох
3. НИТХ-ын
тэргүүлэгчдийн тоог тогтоох, тэргүүлэгчдийг сонгох
4. Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагчид нэр дэвшүүлэх тухай
МАН-аас
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд
УИХ-ын гишүүн асан Су.Батболдыг, НИТХ-ын даргад Нийслэлийн МАН-ын дарга
Ц.Сандуйг нэр дэвшүүлсэн бөгөөд НИТХ-ын анхдугаар чуулган дээр АН-аас НИТХ-ын даргад нэр дэвшигч Ц.Сандуйгаас \”60 тэрбум”-ын гэх хэргийн талаар асуусан юм. Тэгвэл Ц.Сандуй \”60 тэрбум\”-ын асуудал бол цэвэр гүтгэлэг, эвлүүлэг гээд үүнийг хийсэн эзэд нь удахгүй тодорхой
болно биз, тэр үед энэ асуудалд харилья гэсэн юм.