АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаад намын дарга З.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Мөн түүний оронд АН-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилжээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн З.Энхболдыг огцруулж, Д.Эрдэнэбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилохоос гадна УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргара С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг томилох шийдвэрийг гаргасан байна. Тэгвэл АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 18-нд хуралдахаар болжээ.
Нинж