Өнгөрөгч тавдугаар сарын 3-ны өдөр Монгол улсын гэх “ногоон” паспорттой хоёр дипломатч ХБНГУ-ын Дрезден хотноо саатуулагдсан талаар мэдэгдлээ.
Тэдгээр дипломатчыг Герман-Чех улсын хилийн зурвасын ойролцоо А17 дугаар хурдны замд зорчиж байхад нь замын цагдаа нар зогсоон машин блон бичиг баримтаа шалгуулахыг хүссэн байна. Харин хоёр дипломатч шалгалт хийхийг хүссэн цагдаад өөрсдийн дипломат паспортыг үзүүлэн шалгуулахаас татгалзжээ.
“Ногоон” паспорттонгууд БНТУ-ын дипломат дугаар бүхий автомашинтай байсан бөгөөд машинаас гурван сая еврогоор үнэлэгдэх 70 кг хар тамхи илэрсэн байна. Тэд машиныхаа арын тээшинд тус бүр нь 500 гр-аар савлан боосон 140 ширхэг боодол хар тамхи тээвэрлэж байсан нь илэрсэн болохыг “Bild” мэдээллээ.
Энэхүү мэдээллийг ташаа мэдээлэл байж магадгүй хэмээн ГХЯ-аас мэдэгдэж удахгүй баттай мэдээлэл өгөх болно хэмээн мэдэгдлээ. Учир нь дипломат албан тушаалтнууд цэнхэр өнгийн гадаад паспорттой байдаг бөгөөд ногоон паспортыг арын албаны, инженер техникийн ажилтан зэрэг албан тушаалтнууд хэрэглэдэг аж.
Тэгэхээр эдгээр хар тамхи тээвэрлэж явсан хүмүүс нь монгол улсын дипломат ажилтан бус тэдний албан тушаалтан болж магадгүй бололтой. Энэ талаар баттай мэдээлэл өгсний дараа та бүхэнд хүргэх болно.