ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд өнөөдөр Улаанбурхан өвчний үед зохицуулалт хийх улсын онцгой комиссын шуурхай үр дүнгийн талаар танилцуулллаа.
Өнгөрсөн 5 сарын байдлаар 27мянга гаруй иргэн улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин сүүлийн 7 хоногийн байдлаар 116 хүн өвчилсөн нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлт. Өвчний дэгдэлт буурч байгаа бөгөөд дархлаажуулалт хийсэн насныхны хувьд өвчлөл 1.5 дахин буурсан гэдгийг онцолсон юм.
Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ц.Оюунбаатар шуурхай ажлын хэсгийг татан буулгаж байгааг онцлоод улаанбурхан өвчин ес дүгээр сараас дахих магадлалтай гэсэн ДЭМБ-ын шинжээчдийн зөвлөмжийн дагуу ЭМСЯ-нд нөхөн дархлаажуулалтыг үргэлжүүлэн зохион байгуулахыг үүрэг болгов.