УИХ-ын анхдугаар чуулган өчигдөр болж өндөрлөлөө. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Монгол Монгол Усын Их Хурлын тухай хуулийн зургаа дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу түр үнэмлэхээ гардан авсан нэр дэвшигчид тангараг өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхлэх тул тухайн өдрөөс хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ Авилгатай тэмцэх газарт өгөх шаардлагтай юм. Мөн Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын гишүүдийн 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газарт ирүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамтран ажиллах асуудлаар Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт албан бичгийг хүргүүлснээс гадна мэдүүлэг гаргагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг хүргүүллээ.