Өнгөрсөн шөнө Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийн хоёрдахь тоглолт болж талбайн эзэн Францын шигшээ баг Германы шигшээ багийг хожиж шигшээд Криштиан Роналду тэргүүтэй Португалтай тоглохоор боллоо. \”Velodrome\” цэнгэлдэх хүрээлэнд болсон Франц-Греманы тоглолтод Францууд 2:0-оор хожсон юм.
Эхний хагас завсарлахын өмнөхөн А.Гризманн торгуулийн цохилтоор онооны харьцааг нээсэн. Харин 72 дахь минутанд тэр хоёр дахь гоолоо хийснээр энэ тоглолтод дубль хийсэн юм
Германчууд амжилттай талбайг бас бөмбөгийг эзэмшиж тоглосон боловч гоол оруулж чадаагүй.
Гризманн зургаан гоолтой шилдэг довтлогчдын жагсаалтыг тэргүүлж буй. Одоо 7 дугаар сарын 10 буюу манай цагаар 11-ний шөнө финалын тоглолт болсноор тэмцээн өндөрлөнө.