Холливудын алдарт жүжигчин Николас Кейжтэй ховор олдвор болох үлэг гүрвэлийн асуудлаар Монгол улсын Засгийн газар шүүхэдэлцэж ялалт байгуулсан байна. Анх 2014 онд Бевэрли хиллсд зохион байгуулагдсан дуудлага худалдаанаас тэрээр Алиорамус гэдэг үлэг гүрвэлийн гавлын ясыг 260 мянган ам.доллараар худалдан авсан аж. Уг дуудлага худалдаа зохион байгуулагдсантай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын зүгээс Холбооны шүүхэд өргөдөл гаргаж, энэхүү дуудлага худалдааг зогсоосон билээ.
Үүний дараа уг олдвор нь Монгол улсын газар нутгаас хууль бусаар гарсныг Холбооны шүүх тогтоож, олдворыг Монгол улсын талд эргүүлэн өгөх шийдвэрийг гаргасан. Энэхүү шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа жил гаран үргэлжилж, архелогийн ховор олдвор болох үлэг гүрвэлийн гавлын яс ийнхүү энэ сард Монгол улсад эргэн ирэхээр болжээ.