ШИНЭ-ДЕЛИ. /Prensa Latina/. Энэтхэгт ган гачиг, үер болон хар салхи зэрэг байгалийн гамшгийн улмаас 2015 онд 3.6 сая хүн орон гэрээ орхин дүрвэжээ.
\”Дотооддоо дүрвэсэн хүмүүст хяналт тавих төв” ТББ-ын судалгааны дүнгээс үзвэл, өнгөрсөн онд бусад улсуудтай харьцуулахад Энэтхэгт хамгийн олон хүн дотооддоо дүрвэсэн байна. Дотооддоо дүрвэсэн хүмүүсийнхээ тоогоор тус улсын дараа Хятад, Балба, Филиппин, Мьянмар болон Чили улс орж байгаа юм.
Борооны улирлын үеэр ширүүн бороо орж, үер болсон нь ийм олон хүн орон гэрээсээ дүрвэх болсны гол шалтгаан аж.
Энэтхэгийн хүн амын 60 хувийнх нь аж амьдрал хөдөө аж ахуйгаас бүрэн хамааралтай байдаг юм. Борооны улиралд буюу 6-9 дүгээр сард нийт хур тунадасны 80 хувь унадаг байна. Үүний улмаас эд материалын их хэмжээний хохирол учирч, олон хүн амиа алддаг байна.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ