Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд 600 машины зогсоол ажиллах юм байна.
Зогсоол байгуулах ажил өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс эхллэсэн бөгөөд баяр наадмаас өмнө зургаан давхар зогсоолыг дуусгахаар Хурд группийнхэн ажиллаж эхэлсэн байна. Ингээд дотор 500, гадна 180 машины зогсоол баяр наадам гэхэд ашиглалтад оруулахаар болжээ.
Орчин үеийн зургаан давхар зогсоолд ДК буюу дипломат зөвшөөрөл болон А зөвшөөрөлтэй машинууд байрлах боломжтой юм байна.
Наадмын үеэр зогсоолын зохион байгуулалт, дугаарлалт, цэвэрлэгээ, үйлчилгээний тал дээр онцгой анхаарч ажиллах бөгөөд хоёр лифт ажиллуулах юм байна.
Т.Гэрэл