Нийслэл Улаанбаатар хотод \”Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалт” зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/584 тоот захирамжаар 2016 оны 7 дугаар сарын 08-17-ны өдрийн хооронд хязгаарлалт тогтоосон гудамж замуудад /зуны хязгаарлалтын бүс болон Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамж, Богд уулын арын зам/ хүнд даацын ачааны /10 тонноос дээш/ автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг түр хязгаарлалаа.