\”Монгол Улсын төрийн далбааны өдөр\”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд эмэгтэй цэргийн алба хаагчид хоёр хайрцагаар жигдрэн жагсч байна. Эзэн богд Чингис хааны нэрэмжит талбайн төв хэсэгт эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд дайчин эрстэйгээ мөр зэрэгцэн зүтгэж яваа Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчдын ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын Ар талын газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ганчимэг командлан алхана. Харин нөгөө хайрцагийг нь ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Амгалан удирдан алхаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчдын хувьд төрөл бүрийн нарийн мэргэжил эзэмшин, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ НҮБ-ийн Энхийг дэмжих ажиллагаанд амжилттай оролцсоор байна.