АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Энэхүү хэргийг шалгах явцад Ерөнхий сайд асан С.Баярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр сарын турш түр саатуулсан бөгөөд түүний өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн батлан даалтад гаргаад байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоногийн турш түр саатуулагдах үедээ “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” хэмээх номоо бичжээ. Энэхүү номондоо түр саатуулагдах үедээ ямар нөхцөлд, хэрхэн эрхээ хязгаарлуулж байсан талаараа бичжээ.